ХАРХОРУМ ДИЖИТАЛ ХХК


Харилцах утас: 70110812, 85851850

Имэйл: sales@karakorum.digital

Хаяг:  Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж, Нархан хотхон, Таун хаус 2-6


Хархорум Дижитал Академи

Хархорум Дижитал Академи Business.mn сэтгүүл сайттай хамтран Business.mn подкаст, “Бизнес цэнэг” цуврал вэбинар сургалтыг зохион байгуулдаг бөгөөд цахим сургалтын систем, видео контент, компаниудад зориулсан апп системийг санал болгож, сургалт зааврыг хүргэн ажилладаг. Мөн бизнес эрхлэгчдэд хэрэг болох бизнесийн номнуудыг орчуулан эрхлэн гаргаж байна. 


БИЗНЕС ЦЭНЭГ ГИШҮҮНЧЛЭЛ

“Бизнес цэнэг” цуврал вэбинарыг 2020 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд бизнес эрхлэгчдэд хэрэгцээт сэдвээр зөвлөх, сургагч багш нарыг оролцуулан тогтмол хийсээр эдүгээ манай вэбинарын санд 120 гаруй видео сургалттай болсон байна.  Сургалтанд оролцогчиддоо гишүүнчлэлийн үйлчилгээг үзүүлж, вэбинар сургалтыг чөлөөтэй үзэхээс гадна бизнесийн номыг хөнгөлөлттэй үнээр худалдан авах, гишүүдийн уулзалт арга хэмжээ зохион байгуулах, бизнесийн сургалтын сошиал сүлжээнд нэгдэн оролцогчид хоорондоо болон зөвлөхүүдтэйгээ шууд холбогдох боломжийг нээн ажиллаж байна.


BUSINESS.MN ПОДКАСТ

Business.mn подкаст нь үргэлжийн завгүйн дээр их хотын төвлөрөл, түгжрэл дунд багагүй цагаа өнгөрөөдөг ажил хэрэгч хүмүүсийн хувьд сэтгүүл, сайтын агуулгыг амар хялбар аргаар, тохиромжтой форматаар хүрдэг билээ. Хархорум Дижитал Академиас зохион байгуулдаг вэбинарын зөвлөх, сургагч багш нарын ярилцлага, вэбинарын сэдвээр ярилцсан подкастуудыг эндээс сонсоорой. 


BOOKZONE.MN 

Хархорум Дижитал Академиас бизнес эрхлэгчдэдээ дэлхийд алдартай бизнесийн номуудыг танилцуулж, бизнесийн “Номын хураангуй”-г энэхүү сайтаараа тогтмол хүргэж байна. Мөн Хархорум Дижитал Академиас эрхлэн нийтэлж буй бизнесийн номуудыг энэхүү сайтаараа борлуулдаг. Манай сувгаар ном борлуулах зохиогч, эрхлэн гаргагч нартай хамтран ажиллахад нээлттэй.