BUSINESS.MN – БИЗНЕС ЭРХЛЭГЧ, ЭНТРЕПРЕНЕРҮҮДИЙГ ХӨГЖИЛД ХӨТЛӨХ ПЛАТФОРМ
Бидэнтэй холбогдох
Бизнес харилцааны алба: 8997-5667, 8097-5667, 8697-5667
Имэйл: sales@business.mn
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Махатма Гандигийн гудамж, Нархан хотхон, Таун хаус 2-6
Бид хэн бэ?
Бид Монголынхоо бизнес эрхлэгчид, энтрепренерүүдийн:
- Бизнес эрхлэхэд нь санаа сэдэл өгдөг,
- Ажил, амьдралд нь дэмжиж зөвлөн түшиг болдог,
- Урам зориг өгдөг,
- Байгууллагадаа дижитал соёлыг төлөвшүүлэхэд нь тусалдаг,
- Хоорондоо холбогдож хамтран ажилладаг орон зайг бүрдүүлсэн агуулга, үйл ажиллагаа бүхий BUSINESS.MN гэсэн платформ байхыг зорьж байна.
Business.mn сэтгүүл байгуулагдсанаасаа хойш Business.mn вэб сайт болон подкаст, захирал, менежерүүдийг хөгжүүлэх “Бизнес цэнэг” цахим сургалтын систем, видео контент, компаниудад зориулсан B2B space булангаар баяжин тэлж байна.
Эрхлэн гаргагч: Бизнес Медиа ХХК
Үндсэн баг
Редактор Г.Даваадорж
Сэтгүүлч Х.Цолмон, Г.Орхон, У.Түвшинбаяр, Ж.Батзул
Бизнес харилцаа Ц.Оюун-Эрдэнэ, Н.Өлзийням, Н.Алтансувд, Т.Алтангэрэл
Видео, аудио контент хөгжүүлэгч П.Энхтүвшин
Дизайнер Ш.Оюундарь
Санхүү хариуцсан Б.Алтанчимэг
Зөвлөхүүд
Д.Болор /Эн Си Эс ХХК/, Д.Отгонбат /Обзерв консалтинг ЗҮБ/, П.Гандолгор /Ганабелл институт/, Ч.Мөнхбадрах /Санхүүч.мн/, Ц.Оюунжаргал /GSMI институт/
Тоймчид
О.Отгонтөгс, Б.Энхцэцэг, Ч.Цэнгэл, Х.Эрдэнэзаяа, М.Ариунзаяа
Технологи хөгжүүлэлт: Датаком ХХК
Бизнес сургалтын платформ: Дижитал Хархорум Академи
Шагнал: Ган үзэг наадмын 2019 оны Сэтгүүлийн шилдэг бүтээл
BUSINESS.MN СЭТГҮҮЛ
Зорилго: Сар тутмын Business.mn сэтгүүл нь Монголын бизнес эрхлэгчдийн ширээний сэтгүүл байна.
Сэтгүүл нь Амжилтын эзэн, Манлайлагч, СЕО бичиж байна, Өсөлттэй бизнес, Франчайзинг, Гарааны бизнес, Woman entrepreneur, Green entrepreneur, Дижитал шилжилт, Эрүүл амьдрал гэсэн тогтмол булангуудтай. Мөн стратеги, санхүү, хүний нөөц, маркетинг, процесс, менежмент бизнесийн үндсэн чиглэлүүдээр мэргэшсэн экспертүүд зөвлөгөө, нийтлэл нийтэлдэг.
BUSINESS.MN САЙТ
Манай сэтгүүлчид
- Монголын бизнесийн ертөнц дэх амжилтын түүх,
- Инноваци, өвөрмөц шийдлүүд, туршлагын тухай өгүүлсэн хөрөг нийтлэлүүд,
- Нэр хүндтэй үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирлуудын сонирхолтой ярилцлагууд,
- Бизнесийнхэнд хамаатай тулгамдсан сэдвүүдийг хөндсөн дүн шинжилгээ бүхий нийтлэлүүдийг бэлтгэн хүргэдэг.
BUSINESS.MN ПОДКАСТ
Business.mn подкаст нь үргэлжийн завгүйн дээр их хотын төвлөрөл, түгжрэл дунд багагүй цагаа өнгөрөөдөг ажил хэрэгч хүмүүсийн хувьд сэтгүүл, сайтын агуулгыг амар хялбар аргаар, өөрт тохиромжтой форматаар хүлээж авах суваг болоод удаж байна.